- МАГАДЛАГАА, НОТОЛГООНЫ АЖЛЫН ШУДАРГА БАЙДЛЫГ САХИХ ЖУРАМ
Нэг. Зорилго
Магадлагаа, нотолгооны ажлын шударга, үл зөвшөөрөгдөх ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмын хэрэгжүүлэхийн тулд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, мэргэжилтэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлагыг тогтоох, түүний хэрэгжилтэнд хяналт тавих болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлоход энэхүү журмын зорилго оршино.
Хоёр.Үйл ажиллагаа
2.1. Шударга байх үүрэг
- Магадлагаа, нотолгооны мэргэжилтнүүд үнэнч шударга байхыг эрхэмлэж, шударга ажиллах үүрэг, амлалтыг дээд удирдлагынхаа өмнө авна..
- Магадлагаа нотолгооны баг буюу гүйцэтгэх захирал нь МН-ны ажлыг эхлэхийн өмнө, НБТТ нь тухайн МН-ны ажиллагааг шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээж байгаагаа илэрхийлсэн мэдэгдлийг гаргаж өөрийн цахим хуудаснаа байрлуулна.
- Шударга байдал алдагдахаас сэргийлж сонирхлын зөрчлөөс зайлсхийх, шударга байдлын эрслийн үнэлгээг хийх арга хэмжээг авч ажиллана.
- Магадлагаа, нотлогооны шударга байдалд хяналт тавих шударга байдлын хяналтын механизмтай байна.
дэлгэрэнгүй