Өгөгдлийн аудит нь тухайн өгөгдөл чанар ба хэрэглээний хувьд тухайлсан, тусгай зорилгод тохирч байгаа эсэхийг үнэлэхэд хамаарна. Санхүүгийн аудитыг бодвол тоон үзүүлэлт бус үндсэн хэмжигдэхүүнүүдийг шинжилж өгөгдлийн багцын төлөв байдал, шинж чанарын талаар дүгнэлт хийдэг. Өгөгдлийн аудит бол өгөгдлийн үүсэл гарал буюу хэмжихээс эхлээд хэрэглэх хүртэлх процессын алхам бүрийг нэг нэгээр нь шалгах ажиллагаа юм.
Өгөгдлийн аудитын үед ерөнхийдөө 4 үе шаттай ажиллагааг гүйцэтгэдэг. Үүнд
1. Өгөгдөл- ямар өгөгдөл цуглуулссан, хангалттай эсэх, зөв өгөгдлөө цуглуулсан уу? Хэр хэмжээтэй, нэгдмэл үү, хоорондоо адил талтай юу, ямар нарийвчлалтай, яаж шалгах вэ, хэр зэрэг чухал, системчлэгдсэн, алдагдсан эсэх? тухайлсан үйл, явц, шинж чанар, хүмүүсийг дутуу эсвэл илүү төлөөлсөн байна уу? алдагдсан өгөгдөл, хэвлэсэн өгөгдөл, буруу буюу байх боломжгүй өгөгдлийг яаж засах, цэвэрлэх вэ зэрэг асуудлыг шинжилж шийдэх,
2. Хил хязгаар, хүрээг тодорхойлох - тодорхойлох ажиллагааны дарааллыг зөв, амжилттай тогтоож авах, Хэрэв тодорхойлох ажиллагаанд эргэлзэж байвал хэрхэх талаар өөр хувилбарыг гаргасан байх, өгөгдлийг тодорхойлоход хэрэглэх шинж чанаруудын сонголт зөв эсвэл буруу байж болох нөхцлүүдийг тооцох,
3. Өгөгдлийн санг бүрдүүлэх- өгөгдөл цуглуулах ямар дараалал буюу алгаритмыг хэрэглэх вэ? Тодорхой моделыг энэ ажиллагаандаа яаж тохируулах вэ гэсэн асуудлуудыг шийдэх,дэлгэрэнгүй
2019 оны 12-р сар
Барилгын эрчим хүчний хэрэглээний өгөгдлийг хэмжиж, тодорхойлсны дараа хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг “БД 25-101-20: Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг тооцох аргачлал”-ын дагуу тооцож гаргана. Энэ аргачлалд зориулалтын тоолуураар хэмжиж тодорхойлсон цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээгээр ХХЯ-ыг тооцох томъёонуудыг оруулсан бөгөөд Монгол Улсын цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах түгээх сүлжээний алдагдал, ХХЯ-ын коэффициентийг хэрхэн сонгож хэрэглэх талаарх тайлбарыг оруулжээ. Монгол Улсын 330 гаруй сумын төв, суурин газрын барилгууд бие даасан халаалтын зуухтай байдаг дулаан хангамжийн онцлогийг харгалзан бие даасан дулааны эх үүсвэрт холбогдсон барилгын ХХЯ-ыг тооцох аргыг мөн багтаасан байна
2015 оны 12-р сар
Хүлэмжийн хийн ялгарлыг Хэмжих, тайлагнах, нотлох (ХТН) гэдэг нь ХХЯ-ын өгөгдлийг цуглуулах, тооцож тодорхойлох, үр дүнг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар шалгуулж нотлуулсан байдлаар тайлагнах үйл ажиллагааны ерөнхий нэр юм. Хүлэмжийн хийн ялгарлын бууралтын гурван төрлийн ХТН ажиллагаа байдаг. Үүнд :
Хүлэмжийн хийн ялгарлыг ХТН: Үндэсний, салбарын эсвэл байгууллагын түвшинд ХХЯ-ыг тоолох зорилгоор хэрэглэнэ.
ХХЯ-ыг бууруулах арга хэмжээний ХТН ажил нь дараах ажиллагаануудаас бүрдэнэ:
Хэмжих буюу мониторинг хийх - ХХЯ-ыг бууруулах төсөл, арга хэмжээний ХХЯ-ын өгөгдлийг хэмжих, мэдээлэл цуглуулах, түүнд хяналт шинжилгээ хийх ажлыг хэлнэ.
Тайлагнах- Хэмжсэн, цуглуулсан мэдээлэл, тооцоог тодорхой стандарт хэлбэрт оруулан эмхэтгэж хэрэглэгч хамтрагч, захиалагч нарт хүртээмжтэй, нийтэд нээлттэй болгох ажиллагааг хэлнэ.
Нотлох- Тайлагнасан мэдээллийг шалгах, хөндлөнгийн үнэлгээ хийж түүнийг бүрэн гүйцэд, баталгаатай болгох ажиллагааг хэлнэ.
2020 оны 10-р сарын 1
Аудит
Аливаа үйл ажиллагаанд тавигдсан шаардлага болон шаардсан стандартыг биелүүлж байгаа эсэхийг шинжлэх буюу шалгах мөн тэрхүү үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээллийг баримт нотолгоотойгоор гарган харуулах ажиллагааг аудит гэнэ.
Аудит гэдэг үгийн хувьд англи хэлний "номын шалгалт, тооцооны шалгалт"; латин хэлний auditus буюусонсох гэдэг үгнүүдтэй дүйцдэг ажээ.
Хаана ямар салбарт хэрэглэхээс шалтгаалан аудит нь байгаа байдлыг хянан шалгах эсвэл өмнө нь тавьсан зорилт өнөөдрийн хэр хэмжээнд хүрсэнийг хооронд нь харьцуулалт хийн дүгнэдэг. Ихэнхдээ аудитын зорилго нь ерөнхийдөө шалгалтаар гарч байгаа асуудлыг ямар аргаар зайлуулж болох эсвэл сайжруулах шаардлага байгаа эсэхийг тогтооход оршино.
Аудитыг салбар,хэрэглээ зэргээр нь ангилсан төрлүүд:
НҮБ –ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци (УАӨСК) нь 1992 онд Рио де Жэнеиро хотноо болсон НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн Дэлхийн чуулганаар байгуулсан олон улсын байгаль орчны гэрээ юм. НҮБУАӨСК –ийн зорилго нь дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж болох аюултай түвшинд хүргэлгүйгээр тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээ, заалтуудыг агуулдаг бөгөөд 1992 оноос хойш дэлхийн 196 улс нэгдэн орсон байна.1995 оноос хойш оролцогч орнууд (СОР –Country of parties) жил бүр хуралдаж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.дэлгэрэнгүй
Хүлэмжийн хий гэдэг нь Байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүссэн агаар мандал дахь хийн нэгдэл , энэ хий нь дэлхийн гадарга, агаар мандлын давхаргаас ойсон хэт улаан туяаны долгионыг ойлгож шингээдэг хий юм. ХХ-нд нүүрсхүчлийн хий (CO2), намгийн хий (CH4), азотын исэл (N2O), усфторт нүүрстөрөгчийн нэгдлүүд (HFCs), перфторт нүүрстөрөгчийн нэгдлүүд (PFCs, гексафторт хүхэр (SF6 ) зэрэг орно. Америкийн эрдэмтэн Charles David Keeling (1928 – 2005) тэргүүтэй судлаачид , Хавай дахь Mauna Loa Observatory судлагааны газарт 1958 оноос хойш дэлхийн агаар мандал дахь СО2-ын хэмжээг тасралтгүй хэмжиж, нүүрстөрөгчийн агууламж эрчимтэй ихсэж байгааг нотолжээ. Энэ өсөлтийг харуулсан графикийг “Кеелийн муруй” гэж нэрлэдэг. Өнөөдөр дэлхий дээр 100 гаруй цэгт агаар дахь СО2-ын агууламжийг хэмжиж байна
Хуудас: 1 | ( 6 мэдээ ) |