ХХЯБ-ын нотолгооны ажил гүйцэтгэв

2022 оны 1-р сарын 14

Нүүрстөрөгч багатай технологийн төв нь Япон улсын Байгал орчны олон улсын хамтын ажиллагааны төвийн захиалгаар “MN001: Улаанбаатар хотын 118-р сургуульд өндөр бүтээмжтэй Усан халаалтын зуух суурилуулах” төслийн Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг үнэлэх нотолгооны ажлыг гүйцэтгэв. Монгол улс, Япон улсын хооронд байгуулсан Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хүрээнд хэрэгжсэн энэхүү төслийн үр дүнд 2015-2016 оны халаалтын улиралд нийтдээ 157 тонн СО2 , 2017 онд 59 тн, 2018 онд 62 тн, 2019 онд 60 тн , 2020 онд 53 тн, 2021 оны эхний 3 сард 23 тн СО2 тус тус буурсан байна.

Онлайн сургалт

2020 оны 9-р сарын 25

Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг магадлах, нотлох үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь өгөгдөл мэдээллийг шалгаж үнэлэх ажиллагаа байдаг. Энэ удаа бид аудит гэж юу болох, өгөгдлийн аудитын тухай мэдээллийг вэвсайтдаа тавьж онлайн сургалт явуулав.  Цахим хуудасны Мэдлэг булангаас аудитын тухай уншаарай.

СУРГАЛТ

2020 оны 10-р сарын 1

НБТТ нь жил бүр байгууллагын магадлагаа, нотолгооны ажилд холбогдолтой сургалтын хэрэгцээг тодорхойлж тэрхүү сургалтын хэрэгцээнд үндэслэн ээлжит сургалтыг зохион байгуулдаг. Өнгөрсөн 9-р сарын өдрүүдэд бид нарны цахилгаан станц, усан халаалтын зуухны шинэчлэлтийн төслүүдийн ХХЯ-ын бууралтыг тооцох аргачлалуудыг хэрэглэх сургалт семинарыг явууллаа. 

Сүүлийн жилүүдэд Монгол улсын Дархан- Уул аймаг, Дорноговь аймгуудад Нарны цахилгаан мтанцууд баригдаж нарын эрчим хүчийг ашиглаж эхэлсэн билээ. Монгол Японы Хамтарсан кредит олгох механизмын  хзрээнд батлан хэрэглэж байгаа аргачлалууд нь хэрэглэхэд хялбар, ойлгомжтой монгол орну нөхцөлд хэрэглэхэд төвөггүй аргачлалууд учраас  нарны эрчим хүч ашиглан цахилгаан үйлдвэрлэж байгаа хэрэглэгчид үүсгүүрийнхээ хүчин чадлаас хамааралгүй AM_MN003 аргачлалаар бууруулсан ХХЯ-ын бууралтаа  тооцон тодорхойлж болох юи.  

 

Сургалт явуулав

 

2019 оны 11-р сарын 30

Хүлэмжийн хийн магадлагаа, нотолгооны ажилтнуудад зориулсан "Барилгын хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг тооцох аргачлал" сэдэвтэй сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр ба Барилга хот байгуулалтын яам хамтран хэрэгжүүлж байгаа "Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ" төслийн хүрээнд хийгдэж байгаа загвар төслүүд мөн боловсруулж байгаа барилга байгууламжид ХХЯ-ыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлсний дараа ХХЯ-ын бууралтыг хэрхэн тооцох аргачлалыг хэрхэн хэрэглэх талаар уг төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа Б.Мөнхбаяр,  М.Нацагбадам нар танилцууллаа.    дэлгэрэнгүй

 

 

 

 

 

 

 

Сургалт явуулав

2018 оны 5-р сарын 3

Нүүрстөрөгч багатай технологийн төв хүлэмжийн хийн ялгарлын бууралтын магадлагаа, нотолгооны ажилтнууддаа зориулсан ээлжит сургалтыг зохион байгууллаа.  Энэ удаагийн сургалтаар  Монгол-Японы хамтарсан кредит олгох механизмын хүрээнд монгол улсын Ану Сервис компанитай хамтран өндөр ашмигт үйлийн коеффициенттэй усан халаалтын зуухны  төслийг хэрэгжүүлж байгаа Суури Кейкаку компанийн менежер Кувахара сан өөрийн боловсруулсан УХЗ-ны ХХЯ-ын бууралтыг тооцох аргачлалыг танилцууллаа. 

Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг нотлоно.

2018-06-19 05:04:21

Нүүрстөрөгч багатай технологийн төв нь Япон улсын Суури Кейкаку компанийн захиалгаар “MN001: Улаанбаатар хотын 118-р сургуульд өндөр бүтээмжтэй Усан халаалтын зуух суурилуулах”, “MN002:Төв аймгийн Борнуур суманд төвлөрсөн халаалтын өндөр бүтээмжтэй УХЗ суурилуулах” Хамтарсан Кредит олгох Механизм (ХКМ )-ын төслүүдийн Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг үнэлэх нотолгооны ажлыг гүйцэтгэх гэрээг 2018 оны 6-р  сарын 18-ны өдөр байгууллаа. Эдгээр төслүүд нь Монгол улс, Япон улсын хооронд байгуулсан Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2015-2016 оны халаалтын улиралд нийтдээ 157 тонн СО2 -ийг бууруулаад байгаа билээ.

 

Сургалт зохион байгуулав

2017-06-03

Нүүрстөрөгч багатай технологийн төвийн ажилтнуудад зориулсан сургалтыг 2017 оны 6-р сард зохион байгууллаа. Хүлэмжийн хийн ялгаралтыг тооцоолох, тооллогын ажлыг хийхдээ НҮБ-ын УАӨСК-ийн газраас гаргасан аргачлалыг хэрэглэх, Хог хаягдлыг боловсруулах, устгах үед ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох аргыг эзэмших зорилгоор хийсэн энэхүү сургалтыг  Япон улсын Суури Кейкаку компанийн мэргэжилтэн Ф.Кувахара  удирдан явуулав. Сургалтын үеэр энэ талаар Япон, Вьетнам улсад хийсэн ажлын туршлага, бодит жишээнүүдийг оруулсан нь тун сонирхолтой боллоо.  

Хөндлөнгийн магадлагаа нотолгоо хийх байгууллагаар томилогдлоо.

2017 оны 5-р сарын 27

Монгол Японы Засгийн газруудын Хамтарсан Кредит олгох Механизмын Хамтарсан хороо 2017 оны 5-р сарын 26-нд уг механанизмын хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүдийн хүлэмжийн хийн бууралт шингээлтэнд "Хөндлөнгийн магадлагаа нотолгоо хийх этгээд"-ээр НБТТ-ийг  томилох шийдвэр гаргалаа.

Япон улс, Монгол улсын Засгийн газрууд "Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл" -ийг байгуулж ажиллах гэрээнд 2013 оны 1-р сарын 8-нд гарын үсэг зурсан билээ. Энэ түншлэлийн хүрээнд нүүрстөрөгч бага ялгаруудаг технологи, бүтээгдэхүүн, тогтолцоо, үйлчилгээг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах замаар Монгол улсын нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих зорилготой "Хамтарсан кредит олгох механизм"-ыг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн төслүүдийн хүлэмжийн хийн бууралтын үнэлгээг ХКМ-ын Хамтарсан хорооноос томилогдсон Хөндлөнгийн магадлагаа нотолгооны байгууллага гүйцэтгэх журамтай.

ХХ-н магадлагаа нотолгооны итгэмжлэл

2017 оны 2-р сарын 10. Стандартчилал хэмжил зүйн газрын Баталгаажуулалтын байгууллагын Итгэмжлэлийн техникийн хорооны хурлаас Нүүрстөрөгч Багатай Технологийн Төвд хүлэмжийн хийн төслүүдэд магадлагаа болон нотолгоо хийх итгэмжлэл олгох шийдвэрийг гаргалаа. Энэ итгэмжлэлийн хүрээнд манай байгууллагын мэргэжилтнүүд дараахь салбарын төсөл, арга хэмжээ, үйл ажиллагаанд хүлэмжийн хийн ялгаралтын бууралт, шингээлтийн магадлагаа, нотолгоо хийх боломжтой боллоо. Үүнд:

  • Эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүч дамжуулалт, түгээлт
  • Цахилгаан , электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл,
  • Хүнсний үйлдвэр,
  • Цемент, кокс, шохойн үйлдвэр,
  • Хог хаягдал боловсруулах, зайлуулах,
  • Ойн нөхөн сэргээлт, ойн аж ахуй, 
  • Барилгын дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт

 

2021 оны 6-р сарын 29. Баталгаажуулалтын байгууллагын Итгэмжлэлийн техникийн хорооны хурлаас Нүүрстөрөгч Багатай Технологийн Төвд хүлэмжийн хийн төслүүдэд магадлагаа болон нотолгоо хийх итгэмжлэлийг 2023 оны 6-р сарын 29-нийг хүртэл олгох шийдвэрийг гаргалаа. Энэ итгэмжлэлийн хүрээнд дараахи салбарын төсөл, арга хэмжээ, үйл ажиллагаанд хүлэмжийн хийн ялгаралтын бууралт, шингээлтийн магадлагаа, нотолгоо хийх боломжтой боллоо. Үүнд:

  • Эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүч дамжуулалт, түгээлт
  • Барилгын дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт
  • Үйлдвэрлэлийн ХХЯ-ыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт
  • Хөдөө аж ахуй, газар ашиглалт, ойжуулалт
  • Мал аж ахуй
  • Хог хаягдал боловсруулах, зайлуулах,
  • Утаа тортог бууруулах
  • Нүүрстөрөгчийн шингээлт, хадгалалт

 

 

Ази Номхон далайн орнуудын хоёр талт кредитын механизмыг дэмжих семинар

2016-09-25 22:11:31

2016 оны 8-р сарын 24-25-ны өдрүүдэд Азийн хөгжлийн банк (АХБ), Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулсан  Хамтарсан кредитын механизм (ХКМ)-ын сургалт семинар Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.  Энэхүү сургалт семинараар Япон улсаас Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай байгуулсан нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл буюу ХКМ-ын   үйл ажиллагааг өргөжүүлж эрчимжүүлэх зорилгоор уг хөтөлбөрт оролцох боломжтой  компаниудад энэ хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үе шат, арга зүйг таниулах илтгэлүүдийг тавьж  хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. дэлгэрэнгүй

Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид нэгдэн орсон талуудын 2009 оны 15-р бага хурлаас дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэр эрчимтэй хөгжиж эхэлсэн (1750 –аад он) үеийнхтэй харьцуулахад 2 градусаас хэтрүүлэхгүй барих талаар улс орнууд нэгдсэн тохиролцоонд хүрсэн юм.  Хүлэмжийн хий (ХХ)-н хэмжээг зорилтот түвшинд хүртэл бууруулахад одоо хэрэгжүүлж байгаа хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга зам, механизмууд нь хангалтгүй байгаа тул хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах өөр шинэ арга зам, механизмыг бий болгон ашиглахыг конвенцид нэгдсэн орнуудад хүлээн зөвшөөрсний дагуу Япон улс “Хамтарсан Кредит Олгох Механизм”-ыг санаачлан хэрэгжүүлж байна.

дэлгэрэнгүй

Хуудас:  1  ( 11 мэдээ )