Мэдэгдэл

 

 

НҮҮРСТӨРӨГЧ БАГАТАЙ ТЕХНОЛОГИЙН ТӨВ

 

 МЭДЭГДЭЛ

 

  1. Нүүрстөрөгч багатай технологийн төв нь Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг үнэлэх үйл ажиллагаандаа үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, сонирхлыг хүндэтгэн, бусад байгууллага, хуулийн этгээдээс хараат бус, бодитой, шударга нотолгооны үйлчилгээг үзүүлэхээ илэрхийлэн мэдэгдэл гаргаж байна.    
  2. Магадлагч, нотлогч бүр мэргэжлийн өндөр ёс зүйтэй байж, шударга байдал алдагдах, ашиг сонирхлын зөрчил үүсч болох аливаа нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, илчлэх үүрэг хүлээж ажиллана.
  3. Бидний боловсруулан мөрдөж байгаа магадлах, нотлох үйл ажиллагааны зааврын дагуу нотолгооны мэдээллийн ил тод байдал ба нууцлалын шаардлагыг чанд баримтлан ажиллана.
  4. Бид Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг нотлох үйл ажиллагаатай холбоотой Олон улсын стандартууд, ХКМ-ын дүрмийн шаардлагуудад нийцсэн, баталгаажилтын өндөр түвшин бүхий, нотолгооны үйлчилгээг үзүүлэхээ илэрхийлж байна.

 

Захирал М.Нацагбадам

             2021 оны 11 дүгээр сарын 5 - ны өдөр