Танилцуулга

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөний хамгийн анхаарах ёстой асуудлын нэг боллоо. Энэ асуудлын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлын бууралт, шингээлтийг тооцоолох,  энэ тооцооллыг үнэлж нотлох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээх төслийн бодитой үр дүнд хүрэх эсэхийг магадлах шаардлага гарч ирсэн.

Бид Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах,  цэвэр болон нүүрстөрөгч бага ялгаруулах эрчим хүч, техник технологи нэвтрүүлэх зорилгоор санал нэгдэж 2015 онд НҮҮРСТӨРӨГЧ БАГАТАЙ ТЕХНОЛОГИЙН ТӨВ”  төрийн бус байгууллагыг  байгуулсан билээ. Манай байгууллага 2017 онд анх хүлэмжийн хийн магадлагаа, нотолгоо хийх эрхийг Монгол улсын Стандарт хэмжил зүйн агентлагийн Итгэмжлэлийн газраас авч 2018 оноос хойш Хүлэмжийн хийн төслийн ХХ-н  ялгарлын бууралтыг нотлох ажлыг хийж байна. Үүний зэрэгцээ манай мэргэжилтнүүд Барилгын салбарын хүлэмжийн хийн тооцооллын аргачлал боловсруулах, хүлэмжийн хийн холбогдолтой  стандарт орчуулах, эрчим хүчний аудитын ажлуудыг гүйцэтгэж  Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн тайлан илтгэл боловсруулах, Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн удирдлагын автоматжуулалтын  ажлуудад оролцож ирлээ.

Манай байгуулагын хүний нөөцийг  цаг уурын мэргэжилтэн , эрчим хүчний болон барилгын инженер, эдийн засагч,  агрономич , хүнсний технологич , химийн инженер,   инженер электроник, ойн инженерийн мэргэжилтэй, PhD доктор , Монгол улсын  зөвлөх инженерийн зэрэгтэй салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж арвин мэдлэг туршлага хуримтлуулсан  мэргэжилтнүүд бүрдүүлдэг.

Цаашдаа бид эрчим хүчний хэмнэлтийг улс орныхоо нийгмийн амьдралын бүхий л түвшинд бий болгох, ногоон эрчим хүч, ногоон технологийн үндэсний стандарт, нормын хөгжилд хувь нэмрээ оруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, тэдгээр ололт амжилтаар дамжуулан монгол улсын ногоон хөгжлийг дэмжиж ажиллахыг зорьж байна.