Магадлагаа, нотолгооны ажлын шударга байдлыг сахих журам

  1. МАГАДЛАГАА, НОТОЛГООНЫ АЖЛЫН ШУДАРГА БАЙДЛЫГ САХИХ ЖУРАМ

 

Нэг. Зорилго

Магадлагаа, нотолгооны ажлын шударга, үл зөвшөөрөгдөх ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмын хэрэгжүүлэхийн тулд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, мэргэжилтэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлагыг тогтоох, түүний хэрэгжилтэнд хяналт тавих  болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг  тодорхойлоход энэхүү журмын зорилго оршино.


Дэлгэрэнгүй

Хоёр.Үйл ажиллагаа

2.1. Шударга байх үүрэг

  1. Магадлагаа, нотолгооны мэргэжилтнүүд үнэнч шударга байхыг эрхэмлэж,  шударга ажиллах үүрэг, амлалтыг дээд удирдлагынхаа өмнө авна..
  2. Магадлагаа нотолгооны баг буюу гүйцэтгэх захирал нь МН-ны ажлыг эхлэхийн өмнө, НБТТ нь тухайн МН-ны ажиллагааг шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээж байгаагаа илэрхийлсэн мэдэгдлийг гаргаж өөрийн цахим хуудаснаа байрлуулна.
  3. Шударга байдал алдагдахаас сэргийлж сонирхлын зөрчлөөс зайлсхийх, шударга байдлын эрслийн үнэлгээг хийх арга хэмжээг авч ажиллана.
  4. Магадлагаа, нотлогооны шударга байдалд хяналт тавих шударга байдлын хяналтын механизмтай байна.

 

2.2. Сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүрэг

  1. Магадлагч, нотлогч нар нь захиалагч талд ХХ-н талаар аливаа зөвлөмж, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэг хүлээнэ.
  2. Магадлагч, нотлогч нар нь МН-ны ажлын үед өөрийнх нь хувьд сонирхлын зөрчлийн үүсч болох нөхцөл байдлыг цэгнэж, илчилж байх үүрэг хүлээнэ. Үүнд:
  • Захиалагч талтай сүүлийн 4 жилд орлогын нэг эх үүсвэртэй байсан / нэг байгууллагад ажилласан, хамтарч төсөл хэрэгжүүлсэн / бол тухайн захиалагчид үзүүлэх  МН-ны ажил үйлчилгээнд оролцохоос татгалзаж шударга байдлын хороо ба багийн ахлагчид мэдэгдэнэ.
  • Захиалагч тал болон түүнтэй холбоотой этгээдээс далд болон илээр айлган сүрдүүлсэн, дарамт шахалт үзүүлсэн тохиолдолд үүнийг Шударга байдлын хороо, багийн ахлагчид мэдэгдэх, мөн энэ ажлаас татгалзаж болно.
  • Тусгай ХХ-н зөвлөх үйлчилгээ авсан бол ХХ-н мэдүүлгийн МН-ны ажил хялбар, хурдан буюу хямд байх гэх мэт  мэдэгдэх буюу  ойлголтыг захиалагч талд өгөхгүй байх

 

2.3. Шударга байдлын эрсдлийн үнэлгээ хийх

Магадлагаа буюу нотолгооны шударга бус байдал үүсэх эрсдлийн төрлийг тодорхойлж шударга   байдалд  үзүүлэх боломжит нөлөөлөлд үнэлгээ хийхийн тулд дор дурдсан эрсдлийн төрлүүдийг шалгана. Үүнд:

  1. орлогын эх үүсвэртэй холбоотой үүсэх эрсдэл: ХХ-н мэдэгдлийн магадлагаа, нотолгооны ажлын төлбөрийг төлөгч буюу захиалагчаас ирэх боломжтой ,
  2. хувийн сонирхол: өөрийн  сонирхлын төлөө ажиллаж байгаа байгууллага ба хүнтэй холбоотой үүсэх эрсдэл, тухайлбал, хувь хүний санхүүгийн сонирхол,
  3. хувийн үзэл буюу шүүмж: аливаа ажил үйлчилгээнд өгч байгаа дүгнэлт нь хувийн үзэл, шүүмжийн нөлөөлөлд орох ёсгүй,
  4. танил талын эрсдэл: магадлагаа, нотолгооны баримтыг хайх, бүрдүүлэхийн оронд сайн таньдаг буюу итгэдэг хүнд найдах, түүнтэй холбоотой үүсэх эрсдэл,
  5. дарамт, шахалт үзүүлэх, сүрдүүлэхтэй холбоотой үүсэх эрсдлүүд,

Эрсдлийн үнэлгээг байгууллагын ба хувь хүн бүрийн хувьд хийж ерөнхий дүгнэлтийг гаргана.

 

2.4.Шударга байдлын хяналтын механизм

МНБ-ийн үйл ажиллагааны шударга байдлыг  хангах зорилгоор хөндлөнгийн байгууллагуудаас сонгогдсон гишүүдийн бүрэлдэхүүнтэй  Шударга байдлын хяналтын хороо (цаашид  “Хяналтын хороо”  гэх)- г байгуулж ажиллана.

Шударга байдлын хяналтын хороо нь НБТТ-ийн Удирдах зөвлөлөөс баталсан журмыг мөрдөж ажиллана.

 

Гурав..Үүрэг хариуцлага

  1. Шударга байдлыг сахих журам болон Шударга байдлын хяналтын хорооны ажиллах журмыг НБТТ-ийн Удирдлагын зөвлөл батална.
  2. Шударга байдлын эрсдлийн үнэлгээг ахлах магадлагч, нотлогч дотоод хяналтын хорооны гишүүнтэй хамтарч магадлагаа, нотолгооны ажил бүрийн өмнө хийнэ.
  3. МНБ-ийн гишүүд нь энэхүү журамтай танилцсаны дараа магадлагаа нотолгооны үйл ажиллагааг шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэлд гарын үсгээ зурна.
  4. Магадлагаа, нотолгооны ажлын шударга байдал алдагдсан нь тогтоогдвол уг байдлыг залруулах арга хэмжээг магадлагаа , нотолгооны зааврын –р зүйлд заасны дагуу авна. Буруутан этгээдэд ноогдуулах арга хэмжээг НБТТ–ийн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

 

Дөрөв..Шударга байдлын эрсдлийг шалгах хуудас

4.1.Магадлагч , нотлогчийн үнэлгээ

Магадлагч , нотлогчийн нэр ................................ Огноо .............................

Хүснэгт 1

д/д

Шалгах нөхцөл байдлууд

Үнэлгээ

Тайлбар

1

Нотлогч нь сүүлийн 3 жилд захиалагч талд

·        ажил эрхэлсэн,

·        гэрээгээр ажилласан,

·        гэрээгээр үйлчилгээ үзүүлсэн,

·        захиалагч талтай арилжаа хийсэн  эсэх

 

 

2

Нотлогч болон захиалагчийн хооронд сүүлийн 3 жилд аливаа зарга, маргаан байсан эсэх

 

 

3

Захиалагч талд танил ажилтан байгаа эсэх

 

 

4

Захиалагч талд төрөл, садан, эхнэр  нөхөр нь ажилладаг эсэх

 

 

5

Тухайн захиалгат нотолгооны ажлын талаарх  ойлголт, санал бодол

 

 

6

Захиалагч талаас ятгах, дарамт, шахалт үзүүлэх, сүрдүүлэх хэлбэрийн үйлдлийг нотлогчид үзүүлсэн эсэх

 

 

7

Нотлогч нь ашиг сонирхлын зөрчилгүй шударгаар ажиллах дүрэмтэй танилцсан эсэх

 

 

8

Нотлогч нь ашиг сонирхлын зөрчилгүй шударгаар үнэлгээ хийж дүгнэлт гаргахаа илэрхийлсэн эсэх

 

 

 

4.2.Багийн шударга байдлын эрсдлийн  үнэлгээ ( Загвар )

Огноо..............................................

Хүснэгт 2

 

д/д

Шалгах асуудлууд

Үнэлгээ

Тайлбар

1

НБТТ –өөс сүүлийн 3 жилийн хугацаанд захиалагчтай ажил үйлчилгээ, арилжааг хамтран хийсэн эсэх

 

 

2

Магадлагч нотлогч нараас сүүлийн 3 жилд захиалагч талд ажил эрхэлсэн, үйлчилгээ, арилжаа хийсэн хүн байгаа эсэх

 

 

3

Захиалагчийн төслийн хэрэгжилтийн явц нь магадлагаа ба нотолгоог хийлгүүлэх  хэмжээнд хүрсэн эсэх 

 

 

4

Байгууллагаас захиалагчтай сүүлийн 3 жилд аливаа зарга, маргаан байсан эсэх

 

 

5

Магадлагч, нотлогч нарын  хувьд  захиалагч талтай ямар нэг зарга, маргаан байсан эсэх

 

 

6

Магадлагч, нотлогч нараас захиалагч талд танил ажилтан байгаа эсэх

 

 

7

Хийх гэж байгаа магадлагаа нотолгооны ажлын талаарх  Магадлагч нотлогч нарт байгаа мэдээлэл, санал бодол, 

 

 

8

Захиалагч талаас ятгах, дарамт, шахалт үзүүлэх, сүрдүүлэх хэлбэрийн үйлдлийг магадлагч нотлогч нарт үзүүлсэн эсэх