Өгөгдлийн аудит

 

Өгөгдлийн аудит нь тухайн өгөгдөл чанар ба хэрэглээний хувьд тухайлсан, тусгай зорилгод тохирч байгаа эсэхийг үнэлэхэд хамаарна. Санхүүгийн аудитыг бодвол тоон үзүүлэлт бус үндсэн хэмжигдэхүүнүүдийг шинжилж өгөгдлийн багцын төлөв байдал, шинж чанарын талаар дүгнэлт хийдэг. Өгөгдлийн аудит бол өгөгдлийн  үүсэл гарал буюу хэмжихээс эхлээд хэрэглэх хүртэлх процессын алхам бүрийг нэг нэгээр нь шалгах ажиллагаа юм.

Өгөгдлийн аудитын үед ерөнхийдөө 4 үе шаттай ажиллагааг гүйцэтгэдэг. Үүнд

1. Өгөгдөл- ямар өгөгдөл цуглуулссан, хангалттай эсэх, зөв  өгөгдлөө цуглуулсан уу? Хэр хэмжээтэй, нэгдмэл үү, хоорондоо адил талтай юу, ямар нарийвчлалтай, яаж шалгах вэ, хэр зэрэг чухал, системчлэгдсэн, алдагдсан эсэх? тухайлсан үйл, явц, шинж чанар, хүмүүсийг дутуу эсвэл илүү төлөөлсөн байна уу? алдагдсан өгөгдөл, хэвлэсэн өгөгдөл, буруу буюу байх боломжгүй өгөгдлийг яаж засах, цэвэрлэх вэ зэрэг асуудлыг шинжилж шийдэх,

2. Хил хязгаар, хүрээг тодорхойлох - тодорхойлох ажиллагааны дарааллыг зөв, амжилттай тогтоож авах, Хэрэв тодорхойлох ажиллагаанд эргэлзэж байвал хэрхэх талаар өөр хувилбарыг гаргасан байх, өгөгдлийг тодорхойлоход хэрэглэх  шинж чанаруудын сонголт зөв эсвэл буруу байж болох нөхцлүүдийг тооцох,

3. Өгөгдлийн санг бүрдүүлэх- өгөгдөл цуглуулах ямар дараалал буюу алгаритмыг хэрэглэх вэ? Тодорхой моделыг энэ ажиллагаандаа яаж тохируулах вэ гэсэн асуудлуудыг шийдэх,

4. Mониторинг хийх- өгөгдлийг цуглуулах загварын ажиллагаа, хэр зэрэг ажиллаж байгаа вэ? Түүнийг ямар хугацаанд эсвэл ер нь шинэчлэх хэрэгцээ байгаа юу? Алдаа хэр зэрэг тархсан байж болох вэ? Мониторингийн загвар санаадгүй үр дагаврыг бий болгодог уу?Модел нь том эргэх холбооны нэг хэсэг мөн эсэх зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй .

Өгөгдлийн аудит хийх энгийн 5 алхам:

1.Ямар өгөгдлийг шалгах гэж байгаагаа шинжлэх,

2.Өгөгдөл хаана байгаа, хаанаас авахаа тодорхойлох,

3.Өгөгдлийг хэмжих, хадгалах, дамжуулах, хэрэглэх үйл ажиллагаанд оролцогч талуудтай ярилцлага хийх,

4. Өгөгдлийг ангилж ялгах, эмхэлж зохион байгуулах,

5. Өгөгдлийг ашиглах үйл явцыг бүхэлд нь мөрдөж шалгах,

Бид эдгээр энгийн үе шатуудыг өөрсдийн хийх гэж байгаа магадлагаа, нотолгооны ажилдаа хэрхэн хэрэглэхээ тухай  төсөл бүрийн онцлогт тохируулан төлөвлөж үнэлгээний ажлаа хийх шаардлагатай болно.