2015 оны 12-р сар
Хүлэмжийн хийн ялгарлыг Хэмжих, тайлагнах, нотлох (ХТН) гэдэг нь ХХЯ-ын өгөгдлийг цуглуулах, тооцож тодорхойлох, үр дүнг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар шалгуулж нотлуулсан байдлаар тайлагнах үйл ажиллагааны ерөнхий нэр юм. Хүлэмжийн хийн ялгарлын бууралтын гурван төрлийн ХТН ажиллагаа байдаг. Үүнд :
Хүлэмжийн хийн ялгарлыг ХТН: Үндэсний, салбарын эсвэл байгууллагын түвшинд ХХЯ-ыг тоолох зорилгоор хэрэглэнэ.
ХХЯ-ыг бууруулах арга хэмжээний ХТН ажил нь дараах ажиллагаануудаас бүрдэнэ:
Хэмжих буюу мониторинг хийх - ХХЯ-ыг бууруулах төсөл, арга хэмжээний ХХЯ-ын өгөгдлийг хэмжих, мэдээлэл цуглуулах, түүнд хяналт шинжилгээ хийх ажлыг хэлнэ.
Тайлагнах- Хэмжсэн, цуглуулсан мэдээлэл, тооцоог тодорхой стандарт хэлбэрт оруулан эмхэтгэж хэрэглэгч хамтрагч, захиалагч нарт хүртээмжтэй, нийтэд нээлттэй болгох ажиллагааг хэлнэ.
Нотлох- Тайлагнасан мэдээллийг шалгах, хөндлөнгийн үнэлгээ хийж түүнийг бүрэн гүйцэд, баталгаатай болгох ажиллагааг хэлнэ.