2018 оны 5-р сарын 3
Нүүрстөрөгч багатай технологийн төв хүлэмжийн хийн ялгарлын бууралтын магадлагаа, нотолгооны ажилтнууддаа зориулсан ээлжит сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар Монгол-Японы хамтарсан кредит олгох механизмын хүрээнд монгол улсын Ану Сервис компанитай хамтран өндөр ашмигт үйлийн коеффициенттэй усан халаалтын зуухны төслийг хэрэгжүүлж байгаа Суури Кейкаку компанийн менежер Кувахара сан өөрийн боловсруулсан УХЗ-ны ХХЯ-ын бууралтыг тооцох аргачлалыг танилцууллаа.