Нүүрстөрөгч багатай технологийн төв нь Япон улсын Суури Кейкаку компанийн захиалгаар “MN001: Улаанбаатар хотын 118-р сургуульд өндөр бүтээмжтэй Усан халаалтын зуух суурилуулах”, “MN002:Төв аймгийн Борнуур суманд төвлөрсөн халаалтын өндөр бүтээмжтэй УХЗ суурилуулах” Хамтарсан Кредит олгох Механизм (ХКМ )-ын төслүүдийн Хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг үнэлэх нотолгооны ажлыг гүйцэтгэх гэрээг 2018 оны 6-р сарын 18-ны өдөр байгууллаа. Эдгээр төслүүд нь Монгол улс, Япон улсын хооронд байгуулсан Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2015-2016 оны халаалтын улиралд нийтдээ 157 тонн СО2 -ийг бууруулаад байгаа билээ.