Бид:

  • Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр шинээр барих, шинэчлэх төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл -ТЭЗҮ боловсруулна,
  • Нарны цахилгаан үүсгүүр (фото вольтэйк), нарны ус халаагуур (Bакум коллектор), нарны зайгаар худгаас  ус  татах төхөөрөмж, нарны зайгаар ажиллах хөргүүр гэх мэт нарны эрчим хүчийг ашиглах төрөл бүрийн санаачлага, бүтээн байгуулалтын төлөвлөлт, барилгын ажил, ашиглалтанд зөвлөгөө өгч хамтарч ажиллана,
  • Газрын хөрсний дулааны насосыг барилга орон сууцны халаалт, үйлдвэрлэл үйлчилгээний эрчим хүчний аливаа шийдэлд ашиглах төлөвлөлт, тооцоолол, барьж байгуулах ашиглах талаар зөвлөгөө өгнө,
  • Дэлхийн дулаарлыг сааруулахад чиглэсэн хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагаа, төслийг боловсруулах, хэрэгжүүлэх , тайлагнах болон үнэлэх ажлуудад бие даах, хамтрах зэрэг бүх хэлбэрүүдээр оролцоно,
  • Хамтарсан кредитийн механизмын хүрээнд төсөл хэрэгжүүлэх арга зүй, дүрэм журмын талаар зөвлөгөө,  хөндлөнгийн магадлагаа нотолгоо хийнэ.