Хөндлөнгийн магадлагаа нотолгоо хийх байгууллагаар томилогдлоо.

2017 оны 5-р сарын 27

Монгол Японы Засгийн газруудын Хамтарсан Кредит олгох Механизмын Хамтарсан хороо 2017 оны 5-р сарын 26-нд уг механанизмын хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүдийн хүлэмжийн хийн бууралт шингээлтэнд "Хөндлөнгийн магадлагаа нотолгоо хийх этгээд"-ээр НБТТ-ийг  томилох шийдвэр гаргалаа.

Япон улс, Монгол улсын Засгийн газрууд "Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл" -ийг байгуулж ажиллах гэрээнд 2013 оны 1-р сарын 8-нд гарын үсэг зурсан билээ. Энэ түншлэлийн хүрээнд нүүрстөрөгч бага ялгаруудаг технологи, бүтээгдэхүүн, тогтолцоо, үйлчилгээг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах замаар Монгол улсын нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих зорилготой "Хамтарсан кредит олгох механизм"-ыг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн төслүүдийн хүлэмжийн хийн бууралтын үнэлгээг ХКМ-ын Хамтарсан хорооноос томилогдсон Хөндлөнгийн магадлагаа нотолгооны байгууллага гүйцэтгэх журамтай.