MNS ISO14064-1:2011 “Хүлэмжийн хий - Байгууллагын түвшинд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийг тооцоолох, тайлагнах тухай зааварчилсан удирдамж” стандарт нь байгууллага болон компанийн түвшинд ХoХ-н тооллогыг боловсруулах, загварчлах, тайлагнах болон удирдан зохион байгуулахад тавигдах шаардлага, зарчмуудыг нарийвчлан тодорхойлсон байдаг. Үүнд ХХ-н ялгаралтын хамрах хүрээг тогтоох, тухайн байгууллагын ХХ-н ялгаралт ба шингээлтийг тооцоолох, тус байгууллагад нийцсэн ХХ-г багасгах менежментийг сайжруулахад чиглэсэн тодорхой үйл ажиллагаа, зорилтод ямар шаардлагууд тавигдаж болохыг, мөн ХХ-н тооллогын чанарын менежмент, тайлан, дотоод аудитын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, зааварчилгаа болон нотолгооны үйл ажиллагаанд байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага зэргийг тусгасан байдаг.