Хүлэмжийн хий

Хүлэмжийн хий  гэдэг нь Байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүссэн агаар мандал дахь хийн нэгдэл , энэ хий нь дэлхийн гадарга,  агаар мандлын давхаргаас ойсон хэт улаан туяаны долгионыг ойлгож шингээдэг хий юм.  ХХ-нд нүүрсхүчлийн хий (CO2), намгийн хий (CH4), азотын исэл (N2O), усфторт нүүрстөрөгчийн нэгдлүүд (HFCs), перфторт нүүрстөрөгчийн нэгдлүүд (PFCs, гексафторт хүхэр (SF6 )  зэрэг орно. Америкийн эрдэмтэн Charles David Keeling (1928 – 2005) тэргүүтэй судлаачид , Хавай дахь Mauna Loa Observatory судлагааны газарт 1958 оноос хойш дэлхийн агаар мандал дахь СО2-ын хэмжээг тасралтгүй хэмжиж, нүүрстөрөгчийн агууламж эрчимтэй ихсэж байгааг нотолжээ. Энэ өсөлтийг харуулсан графикийг “Кеелийн муруй” гэж нэрлэдэг.  Өнөөдөр дэлхий дээр 100 гаруй цэгт агаар дахь СО2-ын агууламжийг хэмжиж байна