2016 оны 8-р сарын 24-25-ны өдрүүдэд Азийн хөгжлийн банк (АХБ), Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран зохион байгуулсан Хамтарсан кредитын механизм (ХКМ)-ын сургалт семинар Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Энэхүү сургалт семинараар Япон улсаас Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай байгуулсан нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл буюу ХКМ-ын үйл ажиллагааг өргөжүүлж эрчимжүүлэх зорилгоор уг хөтөлбөрт оролцох боломжтой компаниудад энэ хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үе шат, арга зүйг таниулах илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Илтгэгч нар:
Азийн хөгжлийн банкны Teruhisa Oi, Virender K.Duggal, Ayato Kurakawa нар АХБ-ны Уур амьсналын өөрчлөлтийг бууруулах үйл ажиллагааны талаар,
Kate Hughes, Shiro Yashida, Ц. Гэрэлт-Од нар ХКМ-ын Монголд дахь хэрэгжилтийн байдлын талаар,
Ayato Kurakawa, Shigeo Aoki, М.Нацагбадам нар ХКМ-ын төслийг хэрэгжүүлэх үйл явц, үе шатны ажлуудын талаар,
Teruhisa Oi, Н.Энэбиш, Д,Ганцэцэг, Shiro Yashida, Arnaud Heckman нар ХКМ-ын хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийн талаар тус илтгэл тавьсан байна.