Sorry, the Website construction is in progress!
2016 оны 8-р сарын 24-25-ны өдрүүдэд Азийн хөгжлийн банк ( АХБ), Байгаль орчин, Аялал жуулчлалын Яамнаас хамтран зохион байгуулсан Хамтарсан кредитын механизмын сургалт семинар Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Энэхүү сургалт семинараар Япон улсаас Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай байгуулсан нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл буюу ХКМ-ын үйл ажиллагааг өргөжүүлэх эрчимжүүлэх зорилгоор уг хөтөлбөрт оролцох боломжтой компаниудад энэ хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үе шат, арга зүйг таниулах илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Илтгэгч нар:
Азийн хөгжлийн банкны Teruhisa Oi, Virender K.Duggal, Ayato Kurakawa нар АХБ-ныУур амьсналын өөрчлөлтийг бууруулах үйл ажиллагааны талаар,
Kate Hughes, Shiro Yashida, Ц. Гэрэлт-Од нар ХКМ-ын Монголд дахь хэрэгжилтийн байдлын талаар,
Ayato Kurakawa, Shigeo Aoki, М.Нацагбадам нар ХКМ-ын төслийг хэрэгжүүлэх үйл явц, үе шатны ажлуудын талаар,
Teruhisa Oi, Н.Энэбиш, Д,Ганцэцэг, Shiro Yashida, Arnaud Heckman нарХКМ-ын хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийн талаар тус илтгэл тавьсан байна.