Хүлэмжийн хийн бүрэлдэхүүнд нүүрстөрөгчийн хий нилээд их хувийг эзлэдэг бөгөөд эдгээр хийнүүдийг нүүрстөрөгчийн хийнд шилжүүлэн тооцдог тул хүлэмжийн хий ба нүүрстөрөгчийн хий гэсэн нэрүүд адил утгаар хэрэглэгддэг. Хүлэмжийн хийг бууруулахын тулд нүүрстөрөгч бага ялгаруулах эсвэл ялгаруулдаггүй техник, технологи хэрэглэх шаардлагатай. Ногоон үйлдвэрлэл ба ногоон хөгжлийг тодорхойлж байгаа гол үзүүлэлтийн нэг нь хүлэмжийн хий бага ялгаруулах технологи, үйл ажиллагаа байдаг.
1992 онд Рио де Жанеро хотноо болсон НҮБ-ын Байгаль орчин хөгжлийн Дэлхийн чуулганаар НҮБ –ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци (УАӨСК) буюу олон улсын байгаль орчны гэрээг байгуулсан юм. Энэ гэрээ нь дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг хүний үйл ажиллагааны улмаас бий болох уур амьсгалын тогтолцооны аюултай түвшинд хүргэлгүйгээр тогтворжуулах зорилготой. Хүлэмжийн хийн ялгаралт ( ХХЯ) -ыг бууруулахад чиглэсэн бодлогыг улс орон бүр боловсруулан дотооддоо хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын хэмжээнд хамтарсан байдлаар олон арга механизмуудыг хэрэгжүүлж байна.
Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн 100 жилийн хугацаанд 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн байна. Дэлхийн гадаргуугийн агаарын дундаж температурын ихсэлт нь агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж нэмэгдсэнтэй холбоотой болохыг 20- зууны дунд үеэс эхлэн хийсэн судалгааны ажлын үр дүнд тогтоожээ. Дэлхий дулаарч буйн улмаас мөнх цаст уулс, мөсөн далайн цас мөсөн бүрхүүл хайлж далайн түвшин нэмэгдэж байна. Зарим бүс нутгуудад гол, нуур ширгэж цөлжиж байгаатай холбоотой байгалийн гамшиг тохиолдох нь элбэг болж байна.
2017 оны 5-р сарын 27
Монгол Японы Засгийн газруудын Хамтарсан Кредит олгох Механизмын Хамтарсан хороо 2017 оны 5-р сарын 26-нд уг механанизмын хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүдийн хүлэмжийн хийн бууралт шингээлтэнд "Хөндлөнгийн магадлагаа нотолгоо хийх этгээд"-ээр НБТТ-ийг томилох шийдвэр гаргалаа.
Япон улс, Монгол улсын Засгийн газрууд "Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл" -ийг байгуулж ажиллах гэрээнд 2013 оны 1-р сарын 8-нд гарын үсэг зурсан билээ. Энэ түншлэлийн хүрээнд нүүрстөрөгч бага ялгаруудаг технологи, бүтээгдэхүүн, тогтолцоо, үйлчилгээг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах замаар Монгол улсын нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих зорилготой "Хамтарсан кредит олгох механизм"-ыг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн төслүүдийн хүлэмжийн хийн бууралтын үнэлгээг ХКМ-ын Хамтарсан хорооноос томилогдсон Хөндлөнгийн магадлагаа нотолгооны байгууллага гүйцэтгэх журамтай.
2017 оны 2-р сарын 10. Стандартчилал хэмжил зүйн газрын Баталгаажуулалтын байгууллагын Итгэмжлэлийн техникийн хорооны хурлаас Нүүрстөрөгч Багатай Технологийн Төвд хүлэмжийн хийн төслүүдэд магадлагаа болон нотолгоо хийх итгэмжлэл олгох шийдвэрийг гаргалаа. Энэ итгэмжлэлийн хүрээнд манай байгууллагын мэргэжилтнүүд дараахь салбарын төсөл, арга хэмжээ, үйл ажиллагаанд хүлэмжийн хийн ялгаралтын бууралт, шингээлтийн магадлагаа, нотолгоо хийх боломжтой боллоо. Үүнд:
2021 оны 6-р сарын 29. Баталгаажуулалтын байгууллагын Итгэмжлэлийн техникийн хорооны хурлаас Нүүрстөрөгч Багатай Технологийн Төвд хүлэмжийн хийн төслүүдэд магадлагаа болон нотолгоо хийх итгэмжлэлийг 2023 оны 6-р сарын 29-нийг хүртэл олгох шийдвэрийг гаргалаа. Энэ итгэмжлэлийн хүрээнд дараахи салбарын төсөл, арга хэмжээ, үйл ажиллагаанд хүлэмжийн хийн ялгаралтын бууралт, шингээлтийн магадлагаа, нотолгоо хийх боломжтой боллоо. Үүнд: